Архитектур макетний төрөл
Types of architectural models
Архитектур макет гэж юу вэ? Ямар зориулалттай, ямар төрлүүд байдаг гээд макетны талаар ерөнхий ойлголт өгөх зорилготой энэхүү мэдээллийг бэлдлээ. ^^
Макет гэдэг нь “Үлгэрчилсэн загвар” гэсэн үг юм. Зөвхөн барилга гэлтгүй, ямар ч зүйлд макет хийх шаардлага гарч болдог бөгөөд бодит хэмжээнээс нь тодорхой харьцаагаар томсгож бас жижиглэж эсвэл яг байгаагаар нь ч хийж болдог. Бид хүнийг яг дуурайж хийсэн лаан тосон баримал гэж мэднэ шүү дээ. Тэр бол лаагаар хийсэн хүний макет юм. Харин барилгын макетийг мэдээж багасгаж хийнэ. Харьцаа буюу масштаб нь ихэвчлэн 1:10-аас 1:200 байдаг. Харин ерөнхий төлөвлөлтийн буюу хот тосгоны макетийг мэдээж илүү багаар 1:1000 мэтчилэн масштабаар хийх нь элбэг.
Архитектор, дизайнарууд төслийн хүрээнд макетыг гурван хэмжээст байдлаар хийж үзэх нь орон зайн хамаарал, хэлбэр, хийц, дизайн, орчинд үзүүлэх нөлөөлөлийг бодитоор мэдрэх давуу талтай юм. Ингэснээр төслөө илүү сайжруулах, алдаа дутагдал, давуу талыг харах боломжтой.
Архитектурын макет нь дотроо олон төрөл байдаг бөгөөд Үзүүлэх гэж буй санаа, өөрсдийн онцлогоос хамааран масштаб болон материал нь хоорондоо харилцан адилгүй байдлаар хийгддэг.
Архитектур макетний төрлүүдтэй танилцацгаая! Үүнд:
1.Building Interior Architecture Models/Интерьерийн макет
Интерьер дизайнерууд барилгын дотор хэсгийн зураг төслийг хийдэг бөгөөд Интерьерийн макет нь масштаб нь M1:25, M1:30 хийгддэг. Зураг төсөлд тусгагдсан материалаар дотор орон зайг бодит байдлаар хийнэ. Барилгын жижиг хэсгүүдийг нэг бүрчлэн детальчилж хийдгээрээ онцлог бөгөөд бэлэн моделиуд ч ашигладаг. Ихэвчлэн угсармал байдлаар хийгдэнэ. Учир нь зарим харагдахгүй интерьерийн хэсгийг харагдуулахын тулд хаших бүтээцүүдийг салдаг байдлаар хийж болдог бөгөөд дотоод засал чимэглэлийг харуулдаг.
2. Building Exterior Architecture Models/ барилгын гадна талын макет
Барилгын борлуулалтын байрууд дээр байршуулсан макетууд бол “реалистик макет” юм. Гадна орон зайг илүү нарийн хийж өгдөг. Архитектур дизайны хичээл дээр энэ төрлийн макетийг хийхэд материал их ордог учраас зөвхөн төлөвлөж буй барилга,зам,ногоон байгууламжийг харуулахыг зорьдог.
3. Landscape Architecture Models/ Ландшафтын макет
Ерөнхийдөө ландшафтын архитекторуудын хийдэг макетууд нь зөвхөн цэцэрлэг, цэцэрлэгт хүрээлэн эсвэл барилгын ландшафтын дизайн гэх мэт ландшафтын элементүүдэд чиглэгддэг.Энэ төрлийн макет бүрт элс, мод гэх мэт тохижилт, деталь хэсгийг гол анхаарч нарийн хийдгээрээ онцлог юм. Орчны тохижилт харуулсан мод бут, зам талбай бүхий хэсгийг макетны суурь гэх бөгөөд суурийн ажилд түлхүү цаанаас үйлдвэрлэгдсэн зориулалтын материал ашигладаг.Зүлгэнд зүлэгний материал, модонд маштабанд нь таарсан мод навчны материал ашиглана.
4.Urban Design Models/Хотын дизайны макет
Хот, дүүрэг, хорооллыг бүрхсэн том хэмжээтэй макет юм. Хот төлөвлөлт, зам талбай, нийтийн ногоон байгууламж, хорооллуудын онцлог хэсгүүд гээд нарийн уялдаа холбоог харах боломжтой макет юм.
5.Detail Architecture Models/ Архитектур хэсэглэлийн макет
Тодорхой нарийвчалж харуулах шаардлагатай деталь хэсгүүдийг харуулахыг зорьдог . Бүтээцлэлийн үндсэн материалыг сонгож бодитоор хийдгээрээ онцлогтой.
6.Conceptual Models/Концепц буюу судалгааны макет
Архитекторууд өөрийн илэрхийлэх гэж буй гол санааг гурван хэмжээст биет байдлаар хүссэн хэмжээ материалаар хийх боломжтой макет юм.
7.Site/City models /Талбайн макет
M1:500, M1:1000, M1:2000 Тодорхой масштабтай хийгддэг бөгөөд архитектурын барилга байгууламжийг төлөвлөж буй хүнд барилга барих газар болон хүрээлэн буй орчны талаар орон зайн ойлголттой болоход маш чухал.
8.Block /massing models /Масс эзэлхүүнт макет
Талбайн макеттай төстэй, барилгын элдэв деталь харуулахгүйгээр маш энгийнээр ойлгомжтой байдлаар ерөнхий зүйлсийг харуулсан макет юм. Нэг барилгын олон төрлийн орон зайг эсвэл хэд хэдэн блокыг нийтэд нь харуулдаг. Ингэж хийснээр орон зай болон функцийн хамаарлыг илүү ойлгож өгдөг.
9. Design development models/ Дизайн хөгжүүлэлтийн үйл явцын макет
Хэдэн ч загвар гаргаж болох ба Дизайны хамгийн чухал үйл явцыг харуулах макет юм.
10. Spatial models / Орон зайн макет
Доторх орон зайг болон барилгын хэвтээ, босоо элемент хоорондын хамаарлыг тодорхой харуулдаг макет юм.
11. Structural models/ Бүтээцийн макет
Бүтээц хоорондын уялдаа холбоог ойлгоход чухал юм.
12.Lighting models /Гэрэлтүүлэгийн макет
Гэрэлтүүлэгийн макетанд барилгын гэрэлтүүлэг болон тохижилтын гэрэл хийгддэг. Гадна архитектурын гэрэлтүүлэг нь оройн цагаар хотын орчны гэрлийн тохилог байдлыг дээшлүүлж,хамгийн чухал элементүүдийн үзэгдэх байдлыг яруу хурцаар илэрхийлэх ёстой.Ийм учраас гэрүүлтэгийн макетийг хийдэг.
13. Presentation/ exhibition models / Үзүүлэнгийн макет
Энгийн хүнд ойлгомжтой мэдээлэл өгөх зориулалттай бөгөөд Реалистик байдлаар хийгддэг макет юм.
14. Full-sized prototypes /1:1 буюу бодит хэмжээгээр хийгдсэн загварын макет
Барилгын тодорхой хэсгийг /дотор орон зайн төлөвлөлт, бүтээц/ үзүүлэн болгож бодит хэмжээгээр реалистик байдлаар хийгдсэн макет юм.
15. Topographic Models/ Газрын налууг харуулсан макет
Газрын налууг харуулсан макет нь өндөржилт, газрын рельефүүдийг тодорхой масштабтайгаар хийдэг. Барилга баригдах талбай буюу эдэлбэр газар нь хөрс газар шороо учир тодорхой налуутай байдаг. Дэлхий дээр тэгш газар байхгүй шүү дээ. Газрын налуу нь төлөвлөлт хийхэд тохиромжтой, тохиромжгүй эсэхийг тодорхойлж , ус зайлуулах хоолойг төлөвлөх, үерийн усны урсац гээд тухайн талбайгаас шаардлагатай мэдээллийг авдаг. Рельеф хоорондын зай ихэвчлэн 50 см байдаг. Үүнийг масштабад шилжүүлэн макет хийх материалаа сонгох нь зүйтэй.
Макетийг гараар болон 3D printer ашиглан хийж болно.
Макет хийхдээ анхаарах зүйлс
- Зүг чигийн тэмдэглэгээ тавих;
- Масштабыг заавал тавина.
- Макетний тайлбар /тэмдэглэгээ/;
- Хүн заавал хийх /тухайн барилгыг хүнтэй харьцуулж орон зайг нь мэдрэнэ./ ;
- Ирмэгүүдийг нийлүүлж цавуу ил харагдахгүй наах, цэвэрхэн ажиллах ;
- Реалистик макет биш бол хүн, модны макетуудыг өөр материалаар сонгож өөрийн гараар хийх ;
- Барилгын макетны гадна талын хэсэгт илүү нарийн ажиллах ;
Материал сонголт
Макетийг заавал тийм ийм материалаар хийнэ гэсэн заалт байхгүй ч гэсэн тухайн макетний төрлөөс хамааран, Ямар макет, хэнд зориулж, ямар нөхцөлд хийхээс шалтгаалж ямар ч материалаар хийж болно. Үүнд: хуванцар, цаас, шил, мод, металл, даавуу, гипс, шавар, замаск, PVC, ватом цаас, аркинток гээд олон материал багтах бөгөөд материалын хязгаар байхгүй. Цавуу: Uhu, 502, 505, тарган цавуу, наалдан пад
Арчилгаа хадгалалт
Макетийг арчилж хадгалахад тийм их хүндрэлтэй биш. Доорх хэдэн зөвлөмжүүдийг анхаарахад л болох юм.
- Хэт халалт. Макетанд Материал сонголт, хийх аргачлал зэргээс шалтгаалан олон төрлийн цавуу хольж хэрэглэх шаардлага гардаг. Зарим цавуу хэт халаалтанд тэсвэр муутай байдаг тул нарны шууд тусгалын хэт халалтаас зөөлөрч макет хэлбэрээ алдах магадлал их бий. Тиймээс нарны шууд тусгалаас хол байршуулах нь тохиромжтой.
- Чийг. Хэт чийгтэй орчинд макет хадгалах тохиолдол төдийлөн гардаггүй ч онцгой тохиолдолд захиалагч макет үйлдвэрлэгчдэд анхнаас нь тусгайлан чийгэнд тэсвэртэй материалуудаар макетаа хийх нь зүйтэй.
- Тоос. Макетан дээр тогтсон тоосыг үлээлгэж цэвэрлэх нь хамгийн тохиромжтой, бас зөөлөн болгоомжтой арчиж, цэвэрлэж болдог.
- Цахилгаан монтаж. Ихэнх макетанд барилгын гэрэлтүүлэг болон тохижилтын гэрэл хийгддэг ба эдгээр гэрлүүд нь бидний гэртээ хэрэглэдэг энгийн гэрлүүдтэй адил ашиглалтын хугацаатай байдаг. Тиймээс макетныхаа гэрлийг зөвхөн үзүүлэнгийн шаардлагатай үед л асааж бусад үед унтрааж байх нь ашиглалтын хугацааг хэмнэх болно.
Та бүхэнд барилгын макетны талаар товчхон боловч тодорхой мэдээллийг энгийнээр тайлбарлахыг хичээлээ. Макетны талаар өөрт хэрэгтэй ойлголтоо авсан гэж найдаж байна.
Архитектур макетний төрлүүдийг холбогдох мэдээллүүдийг та бүхэндээ танилцууллаа. ^^
Архитектурын мэргэжлээр суралцах явцад study model, site model, block/massing model, spatial model ихэвчлэн хийдэг. Обеомыг Хийхдээ ватом цаасаа самбартаа татаж хатааж байгаад макет хийх нь биетэй, ирмэгүүд нь цэвэрхэн наалддаг бөгөөд PVC, Аркинток, кардонон цаас их ашигладаг байсан. Макет хийж сурснаар газрын судалгаа, төлөвлөлтийн үйл явцыг хурдасгах, орон зайн хамаарлыг ойлгох, өөрийн санаа бодлыг илэрхийлэх чухал чадварт суралцсан байдаг.
Танд блог маань таалагдсан бол CLAP ICON дээр дараарай. Та 50 хүртэлх icon дарж болно. Энэ бол medium дээрх талархлын хэлбэр юм шүү. Баярлалаа ^^