Цэвэр усны хомсдол.

Azzaya Burenbaatar
2 min readMar 13, 2023

--

Уг асуудлын талаар documentary үзсэн талаараа товчхон сийрүүлье.

Нэг америк залуу усаа хайрлах, ариг гамтай хэрэглэх асуудлыг өөрөөсөө эхэлжээ. Усанд орох шүршүүрийн минутаа багасгах, цөөн тооны хувцастай болох, гар нүүрээ угаах усаа бага багаар гоожуулах мэт олон арга хэрэглэж л дээ…. Тэгээд нөгөө залуу маань нийт усны хэрэглээ ямар байдаг, хаана их ус хэрэглэгддэг гэх мэт олон зүйлүүдийг судалж эхэлсэн. Тэгээд гайхширмаар зүйл олж мэдсэн нь статистикаас харж үзвэл дийлэнх усны хэрэглээг мал аж ахуй, үйлдвэр, ашигт малтмалын олборлолтонд ашиглаглдаг болохыг мэджээ. Уг асуудлын талаар дэлхийн томоохон сайтуудаас хайтал ганц ч гарч ирээгүй нь бүүр сонирхол татав. Тэрээр холбогдох хүмүүстэй уулзаж тодруулга авах гэтэл хариулах хүмүүс олдсонгүй. Уг залуу энэ асуудлын араас явж буйгаар баримтат кино үргэлжлэнэ. Уг баримтат киног үзэж байхад нэг зүйл бодогдсон нь манай Монголд цэвэр усны нөөц багассанаа зарлаад эхэлсэн. Дэлхий усны нөөц багатай 20 орны нэгт нь орсон. Хүмүүс бид хичнээн усаа хайрлавч нөгөө талаараа маш их хэмжээний хохирол учруулахуйц уул уурхайн олборлолт, нөхөн сэргээлт гэдэг зүйл монголд хууль ёсны дагуу хийгддэггүй. Жишээ нь Өвөрхангай аймгийн Уянга суманд Өлтийн хөндий гэх арван хэдэн километр хөндийг тэр чигт нь ухаад хаясан гунигтай дүр зураг одоо ч би. Гол ус нь ширгэж хүн мал ундаалахын эцэсгүй болсон. Одоо хүртэл уул уурхайнууд олборлолтоо хийдэг. Мөн түүний баруун талд орших Бөөрөлжүүтийн хөндийд сүүлийн хэдэн жил голын ай сав газраар ухсаар буй. Ингээд л нэг жишээн дээр авахад авлига хээль хахууль, байгалаа хайрлах сэтгэлгүй хүмүүсийн дунд гол горхи ширгэж үгүй болсоор л…. Цөлжилт бий болсоор л… Наашлаад Улаанбаатар руугаа оръё. Туул голын бургасыг хядаж барилга байгууламж барьж, хотын дундуур урсаж буй голууд жил ирэх тусам хогондоо дарагдсаар. барилганд шахагдсаар… Нөгөө хэдэн голыг сэргээх төслүүд нь замын юм уу, Худалдаа үйлчилгээ юм уу бүү мэд. Уг нь голын эко системийг дэмжсэн төслүүд баймаар….

Ингээд л ер нь үйлдвэр, уурхай, мал аж ахуй, машин угаалга, нийт хүн амын усны хэрэглээгээ бодитоор гаргаж ирж хууль зохицуулалтын бодлогоо чангатгах ёстой. Усаа хайрлах, усны хэрэглээг багасгах, усны нөөц яаж бий болгох гээд олон зүйл дээр эртхэн чухал бодлогуудаа тодорхойлмоор байгаа юм. Тэгэхгүй бол хэдэн гол горхи маань шуналтай, сэтгэлгүй хүмүүсийн дунд дууслаа!

--

--

No responses yet